Германы Аахен хотод замын цагдаа цасаар хийсэн машиныг буруу байрлал эзлэсэнд нь торгууль тавьжээ. Нэр нь үл мэдэгдэх алиа марзан хүмүүс замын дунд эл машиныг хийж тавьсан аж. Энэ машин жинхэн Volksvagen Beetle ийн  хуулбарласан дүр байжээ. Ингэхдээ уг барималд бүр толинууд болон нь машины таних тэмдэгийг хүртэл суулгасан байжээ.“Фольксваген” бусад машинуудын замыг хааж зогссон нь хууль сахиулагчид таалагдаагүй бөгөөд тэрээр машины капотон дээр торгууль төлөх тасалбарыг протоколын хамт үлдээжээ. “Үүнийг төмрөөр хийсэн үү, цасаар хийсэн үү, тэр нь огт хамаагүй, хамгийн гол нь эл машин зам чөлөөлөх ёстой “ гэж цагдаагийн ажилтан мэдэгдсэн ажээ.