Орос улсын дулаарлын хурд сүүлийн арван жилд, ХХ зуунтай харьцуулбал, даяаршлын цаг уурын өөрчлөлтүүдийн улмаас хэд дахин нэмэгдээд байна гэж ОХУ-ын Онцгой байдлын яамнаас сэрэмжлүүлж байна. Тус улсын хойд хэсгүүдэд дулаарал нь улам идэвхитэй явагдаж байна гэж “Антистихия” /”Байгалийн сүйрлийн эсрэг”/ төвийн 2013 оны цаг агаарын урьдчилсан мэдээнд дурьджээ. Сүүлийн жилүүдэд байгалийн аюултай үзэгдэлүүд болон томоохон техногенны сүйрлүүдийн тоо байнга өсч байна .

Даяаршлын цаг уурын өөрчлөлтүүдтэй болон ахуйн үйл ажиллагаануудтай холбоотой онцгой байдлын эрсдэлүүд нь хүн амд болон улс орнуудын эдийн засагт нилээд заналхийлэл авчирч байдаг. ОБЯ-ны уламжилснаар, одоо тус улсад 90 сая иргэн буюу тус улсын хүн амын 60 % нь осол гарч болзошгүй болон аюултай объектуудын бүсүүдэд амьдарч байна. Жил бүр онцгой байдлын үүдэлтэй янз бүрийн тохиолдлуудын эдийн засгийн хохирол нь шинжээсээ хамаарч ДНБ-ний 1,5 -2 % хувьтай тэнцэж байгаа бөгөөд энэ нь 22,5 -30 тэрбум долл. юм.