Орос улсад төрөлт мэдэгдэхүйц өсч эхэллээ. 2012 онд хуучин зөвлөлтийн түүхэн 40 бүс нутагт хүн амын тоо өсөв. Үүнд сүүлийн жилүүдэд идэвхитэй хэрэгжиж байгаа эрүүл мэндийн салбарын болон гэр бүлийн бодлогыг дэмжих төрийн томоохон хэмжээний төслүүд эерэг нөлөө үзүүлсэн.

Орос улсад хүн амын өсөлтийн хямрал хуучин зөвлөлтийн бүхий л үед үргэлжилж байсан. Хүн ам хөгширч, хүүхэд төрөх нь улам цөөрч байв. Тиймээс төрөлтийг урамшуулахад чиглэгдсэн идэвхитэй хүн амын бодлого үгүй байв. Орос улсад төрөлтийг дэмжих идэвхитэй бодлого 2006 оноос эхлэж явагдсан. Хоёр дахь хүүхэд болон дараагийн хүүхэд төрөхөд гэр бүлд “эхийн хөрөнгө” гэж олгоно. Энэ бол их хэмжээний мөнгө бөгөөд үүнийг хүүхдийнхээ боловсрол, эмчилгээ болон орон байрны нөхцөлөө сайжруулахад зарцуулах боломжтой юм.

Мөн хотын захад зуслангийн болон байнга оршин суух байшин барихад нь зориулан үнэ төлбөргүй газар олгож байна. Эдгээр болон бусад хөнгөлөлтүүдийг залуу гэр бүлд үзүүлж байна. Оросын хөтөлбөр үр ашигтай гэдгээ харуулаад 10 орчим жил болж байна гэж Төрийн думын гэр бүл, эмэгтэйчүүд болон хүүхдүүдийн асуудал эрхэлсэн хорооны нэгдүгээр орлогч Ольга Баталина тэмдэглээд

«2006 оноос Орос улсад хүн амын бодлогыг идэвхитэй явуулж эхэлсэн бөгөөд гэр бүлийг дэмжих системтэй арга хэмжээнүүдийг явуулсны улмаас төрөлтийн хэмжээ 30 % өссөн. Орос улсад 2006 оноос 2012 онуудад гэр бүлд хоёр, гурав дахь хүүхдийн төрөлтийн тоо хоёр дахин нэмэгдсэн. Ингэхдээ 2012 онд маш таатай нөхцөл байдал бий болсон, энэ нь юу гэвэл тус улсын 79 бүс нутагт төрөлтийн тоо өссөн бөгөөд 40 бүсэд хүн амын бодит өсөлт нэмэгдсэн. Харьцуулвал, 2011 онд тийм бүс нутаг 29 байсан юм» гэв .

Асар их уудам нутагтай, өвөрмөц цаг уурын нөхцлүүдтэй болон дэд бүтэц хангалттай хөгжөөгүй бүс нутгуудад хүн амын тэгш бус байршилт тулгамдсан нэг гол асуудал юм гэж Оросын ШУА ийн Социологийн хүрээлэнгийн шинжээч Леонтий Бызов үзэж байна.

«Бид томоохон хотуудад хүн амын бөөгнөрөл байгааг харж байна. Орос улсын өмнө хэсгүүдэд, тухайлбал, Хойд Кавказын БНУ-д хүн ам хурдан өсч байна. Тэнд хөдөлмөрийн нөөц илүүдэж, ажлын байр хүрэлцээ муутай, чөлөөтэй газар хүрэлцэхгүй байна. Асуудлын гол нь тэнд хүн амын бөөгнөрөлд оршиж байна. Ингэхэд Орос улсын төвийн бүсүүд, жижиг хотууд болон тосгонууд хоосорч байна. Тиймээс миний бодлоор бол өнөөдөр төрөлтийг нэмэгдүүлэх нь чухал бус, харин Орос улсын хүн амын өсөлтийн байдлыг илүү тэгш хөгжүүлэх нь чухал» гэж Леонтий Бызов хэллээ.

Хямралтай байгаа мужуудыг хөгжлийн бүсүүд болгон хувиргах нь Орос улс хүн амын өсөлттэй холбоотой тулгамдсан асуудлаа тогтвортой шийдвэрлэхэд чухам алхам болно. Амьдралын түвшин өндөр байгаа тэр л газар, хүн илүү урт наслаж, хүүхэд олон төрүүлдэг.