Өнөөдөр БНХАУ-ын ГХЯ-ны шинэ тэргүүнээр Ван И боллоо. Түүний томилгооны тухай Бээжинд хуралдаж байгаа БНХАУ-ын хууль тогтоох байгууллага болох Бүх хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын чуулган дээр зарласан юм.

Ван И нь 2007 оноос БНХАУ-ын ГХЯ-ны тэргүүнээр ажиллаж ирсэн Ян Зечигийн албан тушаалд томилогдож байна. БХАТИХ-ын төлөөлөгчдийн шийдвэрээр Ян Зечи БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүнээр томилогдсон гэж Франс пресс агентлаг уламжлав.

БНХАУ-ын ГХЯ-ны шинэ сайд Зүүн-Хятадын тэнгисийн хятад-японы нутаг дэвсгэрийн маргаантай асуудлын улмаас хоёр орны харилцаа хурцадмал байдалд ороод байгаа үед томилогдож байна.

Ван И нь 59 настай, 2004 -2007 онуудад Хятадын элчин сайдаар Япон улсад ажилласан төдийгүй 1989-1994 онуудад Токио дахь Хятадын ЭСЯ-ны дипломат ажилтнаар ажиллаж байжээ. Түүнчлэн 2008 оноос Ван И нь БНХАУ-ын Төрийн зөвлөлд Тайвантай харилцах харилцааг хариуцаж байжээ.