“Оросын дуу хоолой” радио энэ удаагийнхаа хөгжмийн хөтөлбөрийг хаврын баяр – «Масленица» буюу Шар тосны баярт зориулж байна. Энэ баярыг эртний Оросын үеэс тэмдэглэх дуртай байжээ. «Масленица»-д маш их бэлтгэж байсан бөгөөд нэгэн ардын дуунд дуулдагаар “довон дээр шар тос асгаж”,”бяслагаар бүрж “ байжээ.

«Масленица» бол эрт дээр үеийн бөөгийн шашны баяруудын нэг бөгөөд христийн үнэн алдартын шашны хүлээн зөвшөөрсөн баяр. Энэ баяр нь “сырная” буюу “бяслагны” долоо хоног нэртэй бөгөөд “Их мацагийн” өмнө болдог ёстой.

Бөөгийн шашны нэг ч баяр ийм их баяр хөөртэй, дуу шуугиантай болдоггүй байлаа. «Масленица»-гийн зугаалга нь бүтэн долоо хоног үргэлжилдэг. «Масленица» долоо хоногоор уйтгарласан хүн бүтэн жилийн турш азгүй байдаг.Талбайнуудад дүүжин, эргэдэг тоглоотнуудыг байрлуулж, наадмын алиалагчид, хүүхэлдэйнүүд оролцсон тоглолтууд болдог. Хүмүүс дуу дуулж, тойрон бүжиг хийцгээдэг.

Ардын урлагийн “Иван Купала” хамтлаг «Масленица» наадмын тухай тойрон бүжгийн дуугаараа манай хөгжмийн хөтөлбөрийг үргэлжлүүлнэ. (Дуу)

«Масленица» бол өвлийг үдэж, хаврыг угтах маш цоглог наадам. Хүмүүс эрт дээр үеэс хаврыг шинэ амьдралын эхлэл болон эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд ертөнцид амьдрал бэлэглэсэн Нарыг билэгдэж ирсэн билээ.Нарыг билэгдэн усаар гурил зуурч гамбир хайрч байсан бол гурилаа хөөлгөж сурснаасаа хойш бин хийх болсон аж. Манай элэнц хуланцууд дугуй, шаргалтах нартай адилхан бингийн хамт хэсэгхэн дулааныг идэж байжээ.

Бингийн тухай дууг оросын нэртэй дуучин Мария Мордасова дуулж байна. (Дуу)

«Масленица» баярт зориулан даваа гаригаас ням гариг хүртэл бин хайрдаг.Эзэгтэй бүр өөрийн өвөрмөц жортой. Бинг зөөхий, жимсний чанамал, зөгийн балтай хольж идэдэг. Түүнчлэн загасны улаан түрстэй бин хольж идэхэд их амттай байдаг.

Ням гаригт төрөл төрөгсөд болон найз нөхдөөсөө гомдоосон бол уучлалт гуйдаг “өршөөх өдөр” болдог. Үүний дараа «Масленица»-г дуу хууртай өргөнөөр тэмдэглэдэг юм. Урьд гудамж, талбайгаар дэрсэн хүүхэлдэйнүүдийг хувцаслан, дэрсэн шаахай өмсгөж авч явдаг байжээ. «Масленица»-гийн төгсгөлд дэрсэн хүүхэлдэйг шатаах зан үйл нь энэ баярын нэг хэсэг болж үлдэжээ.

“Масленица, баяртай” гэж “Чебатуха” хамтлаг дуулж байна. (Дуу)

Гэрэл зураг