Ямар учраас Венесуэлийн удирдагч Уго Чавес нас нөгчсөн бэ? Энэ нь үйлийн үрээр болсон хэрэг явдал уу? эсвэл улс төрийн сөрөг хүчний урьдаас төлөвлөж бэлтгэсэн ажиллагааны хор уршиг юм уу? Венесуэлд тус асуудалд хариу өгөөгүй байна. Засгийн газар нь еренхийлегч агсан нас барсны шалтгааныг илрүүлэхээр нарийн мөрдөн байцаах ажиллагаа явуулах төлөвлөгөөтэй байна. Хор өгч хөнөөсөн байж магадгүй гэж төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэгч Николас Мадуро мэдэгджээ.

Венесуэлд Чавесын хувь заяаг эргэн тойрон дэгдээсэн шуугиан маргаан намжихгүй байна. Орчин цагийн Латин Америкийн гол хувьсгалч онц дүр төрхтэй хувь хүн байсан юм. Хатуу тууштай бодлогы нь маш олон хүн дэмжиж, өөр хэсэг нь эрс эсэргүүцсэн билээ. Дотоодын сөрөг хүчнээс өөр хүчин ч эсэргүүцсэн юм.

Өрнөдэд Венесуэлийн ерөнхийлөгчийг бүс нутгийн гол дарангуйлагч хэмээн үзэж байсан нь нууц хэрэг бишээ. Өрнөдийн ардчилсан үнэ цэнэт зүйлийг хүлцэхгүй дарангуйлагчидтай бүр хууль бус замаар ч тэмцдэг. Мэдээжээр энэ нь Чавесын нас баралтын жинхэнэ шалтгааныг тодруулан заахгүй байна. Гэсэн ч санаанаас зохиосон зүйл тархах шалтгаан болсон юм.

Зөв замаас нь ухруулахыг оролдсон хорон санаат хүчин удирдагчийг хордуулсан бололтой гэж төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэгч Николас Мадуро сэтгэл хөдлөн мэдэгджээ. Чухам хорт бодис хорт хавдарыг үүсгэж, нас нөгчөхэд хүргэсэн гэж Мадуро үзэж байна. Чавесын нас баралт улс төрийн дайснуудад нь ашигтай гэсэн саналыг Москвагийн УИС-ийн нийгэм судлалын факультетын шинжээч Александр Бовдунов дэмжээд

«Энэ нь юуны түрүүнд АНУ ба бүс нутаг дахь түүний холбоотон-улс төрийн тодорхой дэглэм, төрийн бус байгууллагуудад ашигтай юм. Латин Америкт ба олон улсын хэмжээнд Чавесын явуулсан үйл ажиллагаа АНУ-ын санаархалд харшилсан. Мэдээжээр Чавесыг үгүй болгох нь тус улсад ашигтай байв. Ямар нэг супер зэвсэг хэрэглэсэн байж магадгүй. Венесуэлийн удирдлагаас ийм зэмлэл тулгасан нь учир үндэстэй. Чавесыг хордуулах шалтгаан байсан. Гэсэн ч үүнд ямар нэг хүчин хамаатайг нотлох тодорхой баримт одоогоор алга» гэв.

Венесуэлийн ерөнхийлөгч олон улсын байдал хурцадсан үед өөд болсныг шинжээч онцлов. Чавес бүс нутаг болон дэлхийн олон оронд нэр хүндтэй байсан нь АНУ-ын хувьд тааламжгүй явдал боллоо. Өмөн үү өвчин АНУ-ын бодлогыг дэмжихгүй Латин Америкийн орнуудын удирдагчдад туссанд шинжээчид анхаарлыг хандуулав.Сүүлийн үед хэд хэдэн хүн өвчилжээ.

«Эмнэлгийн арга барил» Вашингтоноос хөрш орнуудын дотоодын хэрэгт хөндлөнгөөс оролцох ажиллагааг сольсон бол уу? Энэ асуудалд одоогоор хариу өгөөгүй.Венесуэлийн эрх баригчдын мөрдөн байцаах ажиллагаа асуудлыг ямар нэг хэмжээгээр тодруулж болзошгүй. Улс төрийн тухайн байдлын төвийн шинжээч Евгений Войко Мадурогийн мэдэгдлийн прагматик талыг тэмдэглэн хэлэхдээ

«Энэ хувилбар Чавесын багийн гишүүдэд ашигтай. Учир нь Чавес өөд болсон тухай зарласнаас хойш Николас Мадуро болон түүний талынханы нэр хүнд бага зэрэг унасан. Дан гадаадын хүчин зүйл нөлөөлсөн гэх нь эргэлзээ төрүүлсэн. Сонгуулийн өмнө ийм хувилбар эрх баригч бүлэгт ашигтай» гэв.

Чавесыг хордуулж хөнөөсөн гэх нь ор үндэсгүй зүйл гэж сөрөг хүчний удирдагчид мэдэгдэв. Эрх баригчид ийм замаар хүн амын анхаарлыг өдөр дутмын асуудлаас холдуулж, «империалист орнуудын» хуйвалдаан гэдэгт тэднийг итгүүлэхийг оролдож байна гэж тэд үзсэн.Сөрөг хүчин ийнхүү өгүүлэх л ёстой.

Венесуэлийн ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшсэн Николас Мадуро төрийн тэргүүн агсны таалал төгссөн шалтгааныг илрүүлж мэдэхийг үнэн голоосоо сонирхож байна. Рейтинг нь түр зуур доошлосон ч Венесуэлд Мадурог Чавесын бүрэн эрхт залгамжлагчийн хувьд маш олон сонгогч дэмжиж байна.

Гэрэл зураг