Хятадын үйлдвэрлэсэн пуужингуудыг сирийн засгийн газрын нисдэг тэргүүд рүү дайралт хийхэд хэрэглэсэн гэж Франс пресс агентлаг Хятадын ХМХ-үүдээс иш татан уламжилжээ.

“Сирийн чөлөөт армийн ” нийтэлсэн нилээд хэдэн дүрс бичлэгт босогчид хоёр Ми-8/17 нисдэг тэргийг хятадын пуужингаар устгаж байгааг харуулсан тухай хятадын англи хэл дээр гардаг “Глобал таймс” сонинд дурьджээ. Хятадын пуужингууд янз бүрийн мөргөлдөөний үед байг устгах зорилгоор ашиглагдаж байсан.

Гэтэл Сирид эдгээрийн үйл ажиллагааг  дүрс бичлэгт харуулжээ. Босогчид ямар замаар хятадын пуужингуудыг авсан нь тодорхойгүй байна гэж хэвлэлд дурьджээ. Нөгөөтэйгүүр, эл пуужингуудыг үйлдвэрлэгч хятадын сансрын шинжлэх ухааны техникийн корпораци үүнийг тайлбарлахаас татгалзжээ. Харин БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч хатагтай Хуа Чуньин мэдэгдэхдээ, ГХЯ ийм мэдээлэл аваагүй гэжээ.