АНУ  өөрийн иргэд болон компаниудыг сирийн сөрөг хүчнийхэнд туслаж мөнгө гуйвуулж, бусад тусламжуудыг үзүүлэхийг зөвшөөрөв. Сирийн хувьд америкийн хуулийн этгээд болон хувь хүмүүс Дамасктай арилжаа хийх болон санхүүгийн тусламж хийхийг хориглосон Вашигтоны хориг байдаг.

Нөгөөтэйгүүр АНУ-ын Сангийн яамнаас гаргасан мэдэгдэлд одооноос Сирийн үндсэний сөрөг хүчний болон хувьсгалын эвслийн хүчнийхэнд бараа таваарын экспорт болон худалдаа, үйлчилгээний нийлүүлэлт хийхийг зөвшөөрч байгаа тухай дурьджээ. Яамнаас эвслийг “ сирийн ард түмний цорын ганц хууль ёсны төлөөлөл” гэж нэрлэжээ.

 АНУ сирийн сөрөг хүчнийг 2012 оны 12-р сард хүлээн зөвшөөрсөн. Вашингтоны сирийн сөрөг хүчнийхэнд үзүүлж байгаа цэргийн бус нийт тусламж 500 мянган ам. долл. хүрээд байна.

Сирид тус улсын засгийн эрх баригчид болон сөрөг хүчнийхний хооронд хоёр жилийн турш зэвсэгт мөргөлдөөн үргэлжилж байна. НҮБ-ын гаргасан тоо баримтаар, тус улсад 70 мянга орчим хүн  амь насаа алдаад байна. Сирийн эрх баригчид гаднаас дэмжлэгтэй сайн зэвсэглэсэн дайчдын эсэргүүцэлтэй байнга тулгарч байна.