АНУ БНАСАУ болон Ираны цөмийн пуужингийн довтолгооны эсрэг Аляскад нэмж 14 ПДХ системийн төхөөрөмжийг байрлуулна. АНУ-ын БХЯ-ны сайд Чарльз Хейг өчигдөр хийсэн мэдэгдэлдээ, саяхан БНАСАУ “өөрийн боломжуудыг гэтлэн гарч “ хариуцлагагуй, болчимгүй өдөөн хатгалга явуулсан” гэсэн.

Тэрээр АНУ заналхийллийг урьдах шаардлагыг гарч  үл тоосон гэж тэмдэглэсэн. Өмнөх долоо хоногт Умард Солонгос АНУ-ын зүгээс дайралтууд ирэх тохиолдолд анх түрүүн цөмийн цохилт өгнө хэмээн  мэдэгдэл гаргасан. Пхеньян одоо болж байгаа америк-өмнөд солонгосын цэргийн сургуулилтуудыг нэн даруй зогсоохыг шаардаж байгаа юм.

Хейгл мэдэгдэлдээ, 2017 он хүртэл Аляскийн “Форт Грили” бааз дээр 1 млрд. долларын өртөгтэй ПДХ 14 системийг нэмж суурилуулах болно гэв. АНУ-ын баруун эргээр одоо хирнэ ПДХ 30  систем байдаг.

Түүнчлэн Пентагон баасан гаригт хийсэн мэдэгдэлдээ, АНУ нь Европд ПДХ системийн дөрөв дэхь шатыг байрлуулахаас татгалзах болсноо мэдэгдэв. Өмнө нь энэхүү төлөвлөгөөг Орос улс эрс эсэргүүцэж байсан.

ПДХ системийн дөрөв дэхь төлөвлөлт нь Европын ПДХС-ийг үргэлжлүүлэхийн хамт АНУ-ын нутаг дэвсгэрийн хэсэгт батлан хамгаалахыг нэгэн зэрэг өргөтгөхөд оршиж байв. Одоо эдгээр төлөвлөгөөг техникийн болон санхүүгийн шалтгаануудаар дахин эргэн харжээ.