Иракийн дор хаяж 116 мянган энгийн номхон оршин суугч болон өрнөдийн орнуудын эвслийн 4800 цэрэг 2003-2011 онд Ирак улсад амь үрэгдсэн гэж британийн анагаах ухааны хэвлэл «Ланцет» сэтгүүлд АНУ-ын эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн судалгааны дүнг үндэслэн бичжээ. Мөн Вашингтоноос Иракийн дайнд бараг 810 тэрбум доллар зарцуулсан тухай өгүүллэгийг зохиогчид тэмдэглэв. Энэ хөрөнгө мөнгөний нэг хэсгийг зээлж авсан болохоор одоо АНУ зээлийн хүүг төлөх ёстой. Эцэст «Иракад явуулсан цэргийн кампанит ажиллагааны» өртөг АНУ-ын хувьд 3 триллион долларт хүрч мэднэ.