Оросын хөдөө аж ахуйн яам мал аж ахуйг хөгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх шинэ арга хэмжээг боловсруулж байна гэж өнөөдөр хөдөө аж ахуйн сайд Николай Фёдоров Улсын думын хуралдаан дээр мэдээллээ.

Мал сүрэг өвлийн улирлалыг өнтэй давж гарах, үнэтэй тэжээл мал сүргийн тоо толгойд зохисгүй нөлөөлөхөөс сэрэмжлэх, мал аж ахуйн цаашдын өсөлтийн нөхцлийг бүрдүүлэх явдал салбарт тулгарсан асуудал, зорилт гэж сайд хэллээ.

Эдгээр зорилтыг биелүүлэхийн тулд улсын сангаас малын тэжээлийн үр тариаг худалдаж байна. Хөдөө аж ахуйн яам малын тэжээл улам үнэтэй болсоны уршгаар мал аж ахуйд учирсан 15 тэрбум рублийн хохиролыг нөхөх төлөвлөгөөтэй байна. Тухайлбал мах, махан бүтээгдэхүүн, түүний дотор гахайн махыг хөгжиж байгаа орнуудаас тарифын хөнгөлөлттэй оруулах бараа таваарын цэсээс хасах боломжийг авч үзэж байна.