Орос улсын Боловсрол, шинжлэх ухааны яам тус улсад байгаа гадаадын хөдөлмөр эрхлэгчдэд зориулан нэг мянган үгнээс бага орос хэлний хамгийн доод түвшний шаардлагуудыг боловсруулан гаргав. Тэд 850 үг мэдэх ёстой болон ярианы хүнд бус өгүүлбэрүүдийг ойлгодог, ахуйн хүрээний сэдвүүдээр энгийн харилцан ярилцадаг байх ёстой аж. Түүнчлэн бичвэрийн нийтлэг утга агуулгыг ойлгодог болон бичгээр өөрийн бодож байгаа зүйлээ зохион бичих ёстой юм. Энэхүү санаа нь сайхан боловч, хэрэгжүүлэхэд хялбар бус гэж шинжээчид ярьж байна.

2012 оны 12-р сарын 1-нд нийтийн аж ахуйн салбар, худалдаа болон хүн амын ахуй үйлчилгээний салбаруудад байгаа гадаадын ажиллах хүчинээс орос хэлний шалгалт авах хууль гарсанаас хойш уг баримт бичгийг бэлтгэж эхэлсэн. Гэвч мэдлэгийн түвшин тогтох тусгай шаардлага нь саяхынг хүртэл байгаагүй юм. Тэгвэл Боловсрол, шинжлэх ухааны яам энэхүү дутагдлыг нөхөхийг оролджээ.

Шинжээчид энэхүү оролдлогыг адил утгатайгаар хүлээж авсангүй. Орос улсад ирсэн гадаадын иргэд нь хөдөлмөр эрхлэхийн тулд наад зах нь орос хэлний суурь мэдлэгтэй байх ёстой гэдэгт эргэлзээ үгүй юм. Тэгвэл асуудлын гол нь шаардлагуудыг сонгоход оршиж байгаа юм. Энэ тухай Орос хэлний дээд сургуулийн ажилтан Елена Шмелева хэлэхдээ

«Одоо үед Москвад орос хэл огт мэдэхгүй хүн олон болжээ. Үүнээс болж элдэв зөрчил болон үл ойлголцолууд гарч байна. Олон улс орнуудад тухайн улсын иргэншлийг авах хүсэлтэй хүмүүсээс шалгалт авдаг. Энэ бол хэвийн зүйл. Тэгвэл энд иргэншил хүссэн бус, харин ажиллахаар ирсэн хүмүүсийн хувьд, энэ нь юуны өмнө ажил олгогчоос тавьсан шаардлагуудаар тодорхойлогдох ёстой» гэлээ.

Елена Шмелева үзэхдээ, мэдлэгийн цар хүрээ нь ирсэн хүний хийх ажил мэргэжлээс шалтгаалах ёстой гэв. Хэрвээ гудамжны цэвэрлэгч, худалдагч, чиглэлийн микроавтобусны жолооч бол эдгээр мэргэжлүүд нь тодорхой мэдлэгийн түвшин шаардана. Ингэхдээ гадаадын хүнд зориулагдсан толь бичиг нь доод тал нь 3000 үгтэй гэдгийг шинжээч сануулав. Хүүхдийн сэтгэл судлаачдийн дүгнэлтүүдээр бол зургаан настай хүүхдийн үгийн санд гурваас зургаан мянган үг байдаг бөгөөд үүнээс 1500 үгийг байнга хэрэглэдэг байна.

Өнөөдөр тус улсад гадаадын иргэдээс орос хэлний шалгалт авах 160 төв ажиллаж байна. Жишээ нь, Москвад МГУ, Улс түмний найрамдлын их сругууль /РУДН/ болон Пушкины нэрэмжит Орос хэлний дээд сургуулийн дэргэд тестийн төвүүд ажиллаж байна. Тэстийн шалгалтын дундаж үнэ 7 мянга оричм рубль.

Шалгалтанд хэлний бэлтгэлийн курсд суралцаж бэлтгэж болно. Гэхдээ шинжэчдийн үзэж байгаагаар, ирж байгаа хүмүүсийн дунд тестийн шалглт нь төдийлөн дэлгэрээгүй байна. хамгийн гол нь сорилт болон сургалт маш тодорхой шинжтэй байх ёстой. Шилжилт хөдөлгөөний урсгалын хэмжээ маш нийтийг хамарсан байх ёстой юм.

Эцэст нь хэлэхэд, хэлний наад захын шаардлага нь хууль ёсоор ирээд,ажиллаж байгаа хүмүүст бага хамааралтай юм. Өнөөдөр ийм хүмүүсийн тоо маш цөөн. Магадгүй хэлний шаардлага нь хууль бусаар шилжин суурьшигчдын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд өвөрмөц “шүүлтүүрийн” үүрэг гүйцэтгэж мэдэх юм.