Жил бүрийн гуравдугаар сарын гуравдахь баасан гаригт Олон улсын нойрны өдрийг тэмдэглэдэг. Энэ жил гуравдугаар сарын 15 нд “Хөнгөн амьсгал, сайн унта!”уриан дор явагдаж байна. Эмч нар энэ өдөрт өөрийн ажил амралтыг зөв зохицуулан сайн унтаж амрахыг зөвлөж байна. Орчин үед хүмүүс нойрондоо улам бага цаг зарцуулж байгаа нь буруу юм. Сүүлийн 100 жил шөнө унтах цаг 20 % буурчээ. Нойрны өдрийг тохиолдуулан эмч нарын зөвлөмжийг авч, бүх шийдвэрлэх асуудлаа хойш тавьж, бат бөх нойртой унтах нь дээр.