Өнөөдөр британийн нийслэлд дэлхийн шатрын аврага цол горилогчдын хоёр тойрог бүхий тэмцээн эхлэнэ. Магнус Карлсен (Норвеги), Владимир Крамник (Орос), Левон Аронян (Армени), Теймур Ражабов (Азербайжан), Александр Грищук (Орос), Василий Иванчук (Украйн), Пётр Свидлер (Орос), Борис Гельфанд (Израиль) зэрэг найман шатрын их мастер тэмцээнд оролцоно.

Сүүлийн гурван жилд шатрын тэмцээнд оролцож бусдаас илүү их амжилт гаргасан 22 настай Карлсен тэмцээнд тэргүүлнэ гэж шатрын бүлгийнхэн санал нэгтэй үзэж байна. Тэрээр өнгөрсөн оны сүүлээр дэлхийн 13 дахь аврага оросын Гарри Каспаровын түүхэн дээд амжилтыг эвдсэн байна. Норвеги нэрд гарсан шатарчныхаа амжилтыг тэсч ядан хүлээж, дэлхийн аврага шалгаруулах ээлжит тэмцээний дүнгээр өнөөгийн аврага энэтхэгийн 43 настай Вишванатан Ананд Карлсенд хожигдож,цолоо түүнд залгамжлуулна гэдэгт итгэж байна.