Японы эрх баригч Либерал-ардчилсан нам эдийн засгийн асуудлыг түр орхиж, Үндсэн хуулийг хянан үзэж, эзэн хааныг төрийн тэргүүнээр батлах санал парламентад дэвшүүлсэн байна. Эзэн хаан өнөө болтол «төрийн билэг тэмдэг» байсан гэж «Жапан таймс» сонинд бичжээ. Энэ алхам эзэн хааныг улс орныхоо удирдлагад нөлөөлөх улс төрийн зүтгэлтэн болгож мэднэ гэж мэдээлэлд тэмдэглэжээ. Дэлхийн 2-р дайнаас хойш Японд эзэн хааны эрхийг хязгаарлсан билээ. Сөрөг намууд Либерал-ардчилсан намын саналыг дэмжив. Дайны дараа Үндсэн хуулийн 9-р зүйл ангиар хязгаарласан «хамтын өөрийгөө хамгаалах эрхийг» Япон улсад олговол зохино гэж эдгээр нам үзэж байна.