Орос улсын ерөнхий сайд Дмитрий Медведев Байгаль орчны яаманд Монгол улсын засгийн газартай “Түнх-Хөвсгөл” хилийн дархан цаазат газрыг байгуулах тухай гэрээг үзэглэхийг даалгавар болгов. Үүнд оросын талаас үндэсний “Тункинский” парк,монголын талаас үндэсний “Хөвсгөл” дархан цаазат газар орох юм.

Гэрээнд зааснаар, энэхүү баримт бичгийг боловсруулсан нь Байгаль болон Хөвсгөл нууруудын сав нутгуудын биологийн олон төрөл зүйлүүдийг хадгалах боломжтой болон экотуризмыг хөгжүүлэх, урт хугацааны экологийн судалгаа шинжилгээнүүд хийгээд байгалийн цогцолборт газрууд, объектуудыг судлахад нөлөөлөх болно.

Өмнө нь ОХУ-ын засгийн газар Монгол улстай хил дамжсан “Амурын булагууд” байгалийн дархан цаазтай газрыг байгуулах тухай гэрээг батласан. Үүнд Сохондины улсын байгалийн шим мандалын дархан газар болон Монголын талаас үндэсний “Онон-Балжийн” үндэсний дархан газар орж байна.