АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама БНХАУ-ын шинэ даргатай хоёр талын болон олон улсын чухал асуудлуудыг утсаар харилцан  ярилцав гэж Цагаан ордон мэдээлжээ. Обама нь АНУ болон тэдний түншүүдэд, цаашилбал нийт бүс нутагт Умард солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийн улмаас бий болоод байгаа  асуудал дээр тогтож ярьлаа.

Тэрээр Хятад улстай Пхеньяныг Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх асуудлаар нягт хамтран ажиллах шаардлагатай байгааг онцлон тэмдэглэв. АНУ-ын ерөнхиийлөгч Хятад улс үндэсний валютын уян хатан бодлого явуулахаар төлөвлөж буйг сайшаан, худалдаа болон хөрөнгө оруулалт, оюуны өмчийн эрхийг хамгаалах зэрэг асуудлуудаар хамтран ажиллахын чухлыг онцлон тэмдэглэв. Обама ярихдаа, нийтлэг хандлагууд болох кибер аюулгүй байдлуудын салбарын заналхийллийг анхаарах нь чухал байна гээд хятадын удирдагч Си Зиньпинд БНХАУ-ын даргаар сонгогдсон явдалд баяр хүргэж, цаашид Хятад улстай хоёр талын харилцааг хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Си Зиньпин Обамад баяр хүргэсэн явдалд хариу талархал илэрхийлээд Хятад улс, АНУ-д нийтлэг олон сонирхолууд бий, гэхдээ санал зөрөлдөөнүүд байдаг гэв. Хятад улс хятад-америкийн харилцааг хөгжүүлэхэд, харилцан итгэлцлийн түвшинг дээшлүүлэхэд, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд, сөргөлдөөнийг зохицуулахад болон дээд хэмжээнд харилцан яриаг явуулахын төлөө тууштай байх болно гэж хятадын удирдагч тэмдэглэв.