АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри 2013 оны 4-р сарын дундуур Сөүл, Токио болон Бээжинд айлчлахаар төлөвлөж байна гэж АНУ-ын төрийн департамент уламжилжээ. Төрийн нарийн бичгийн даргын хийх айлчлалуудын явцад АНУ-ын АНД-н бүс нутагт эдийн засаг, аюулгүй байдал болон стратегийн салбаруудыг өргөжүүлж, нэмэгдүүлэх асуудлаар Вашингтоны хүлээсэн үүргийг дахин батлан харуулах болно гэж төрийн нарийн бичгийн дарга Виктория Нуланд мэдэгдэв. Айлчлалуудын үеэр 2013 оны 2-р сард БНАСАУ цөмийн туршилт явуулсантай холбоотой хурцдаад байгаа Солонгосын хойг дахь тулгамдсан асуудлууд нь яриа хэлцэлүүдийн гол сэдэв байх  болно.