Өнөөдөр сирийн мөргөлдөөн гарснаас хойш хоёр жил болж байна. 2011 онд Арабын БНУ-д олон нийтийн эсэргүүцлийн жагсаалууд эхэлж, улмаар сөрөг хүчний отрядууд болон армийн хооронд зэвсгэт мөргөлдөөн болж хувирсан. Өнөөдөр дэлхий даяар энэхүү цуст ажиллагаа эхлэсэн өдрийг дурсан санах юм. Нас барсан хүмүүсийн гэгээн дурсгалд зориулсан хандивын арга хэмжээнүүд дэлхий дахинд явагдах болно. Сүүлийн гаргасан тоо баримтаар иргэний дайнд 70 мянган хүн амь үрэгдэж, нэг сая орчим хүн тус улсаас дүрвэжээ. Нөгөөтэйгүүр Дамаск нь сөрөг хүчинтэй яриа хэлэлцээр хийх оролдлогыг дахин хийхээр бэлтгэж байгаа бөгөөд ингэхдээ Москва болон Вашингтоны зуучлалаар явагдаж магадгүй байна.

Гэрэл зураг