Хятад улсын засгийн газрын шинэ тэргүүнээр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэцян болов. Бүх хятадын ардын төлөөлөгчдийн XII их хурлын анхдугаар чуулганаар депутатууд түүний нэрийг батласан юм. Үндсэн хуулийн дагуу Ерөнхий сайдын албан тушаалд Ли Кэцяны нэрийг БНХАУ-ын даргаар пүрэв гаригт сонгогдсон Си Зинпин чуулган дээр дэвшүүлсэн юм. Шинэ ерөнхий сайдын томилгоогоор хятад улсын өмнөх удирдлагын шинэ үеийнхэнд засгийн эрхийг шилжүүлэх үйл явц  дуусч байна гэж “Интерфакс” уламжлав.