Монголын анд нөхдийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, ЗХУ -ын хоёр удаагийн баатар, сансрын нисгэгч Виктор Горбатко болон тус нийгмэлгийн хариуцлагатай нарийн бичгийн дарга Владимир Бабушкин нар Төрийн думын “Шудрага Орос” намын бүлгэмийн тэргүүн Сергей Мироновтой уулзалт хийв. Уулзалт дээр ОХУ-д суугаа Монгол улсын Элчин сайд Д. Идэвхтэн байлцав.

Сергей Миронов оросын парламентын доод танхимын депутатуудын Монгол улсын УИХ-тай харилцах бүлгийг тэргүүлдэг бөгөөд Монголын анд нөхдийн нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүн юм. Уулзалтын явцад нийгэмлэгийн өргөн цар хүрээтэй асуудлуудыг болон төрөл бүрийн төслүүдийн санхүүжилтийн утхай хэлэлцэн ярилцжээ. Сергей Миронов олон нийтийн энэхүү ажлын чухлыг онцлон тэмдэглэв.