Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын шинээр сонгогдсон дарга Си Зиньпинд утсаар баяр хүргэж, түүнд төрийн хариуцлагатай өндөр албан тушаалд ажиллахад нь амжилт хүсэв. Энэ тухай Кремлийн хэвэлийн алба мэдээллээ. Путин Орос улс болон Хятад улсын хооронд стратегийн түншийн харилцааг хөгжиж байгаад сэтгэл ханамжтой байгаагаа илэрхийлэхийн хамт бүх чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой болон олон улсын тавцан дээр харилцан ажиллгаагаа улам бэхжүүлнэ гэдэгт найдаж байгаагаа цохон тэмдэглэв. Талууд хувийн харилцаагаа цаашид үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. ”Үүнтэй холбогдуулан хятадын удирдагчийн Москвад хийх төрийн айлчлалын чухлыг тэмдэглэв” гэж Кремль уламжлав. Си Зиньпин өнөөдөр БНХАУ-ын Бүх хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын чуулганаар ардын төлөөлөгчдийн нууц санал хураалтаар сонгогдсон.