”Стратегийн судалгааны сэтгүүлийн” /”Journal of Strategic Studies”/ хоёрдугаар сарын дугаарт америкийн цэргийн мэргэжилтэн Шон Мирски хятад-америкийн мөргөлдөөний явцад хятадын эргүүдийг бүслэх аргаар БНХАУ- ын цэргийг бут цохих төлөвлөгөөт зорилтуудын тухай өгүүллийг нийтэлжээ. Уг нийтлэлд юуны өмнө АНУ-ын талаас Хятадын аюулгүй байдалд заналхийлэх чухал хүчин зүйлүүдийг өөрийн нэрээр нь нэрлэсэн нь сонирхол татаж байна.

Мирски өсөн нэмэгдэж байгаа Хятадын тэнгисийн худалдааны хараат байдлаас эхэлжээ.Тиймээс Хятадыг цөмийн бус сөргөлдөөнд ялахын тулд АНУ бүхий л хүчин чармайлтуудаа ялалт юм уу, хятадын армийн аль нэгэн бүлэглэл рүү биш, харин тус улсын эдийн засгийн болон аж үйлдвэрийн уналтанд чиглүүлэх ёстой болж байна.

Мирски бүслэлтийг хийхдээ амдан сөнөөх хоёр хилийг ашиглахыг санал болгож байна. Усан дээрх хөлөг онгоцнууд нь хятадын хөлөг онгоцнуудад цохилт өгөх пуужингуудаас болон эргийн нисэх хүчний баазуудаас алслагдсан зайтай аюулгүй байрлалд байх ёстой. Хамгийн цаадах бүслэлтийн цагриг /бүс/ нь “нууц амдан сөнөөх” үүрэгтэй бөгөөд Хятадын хөлөг онгоцнуудын ачаанд үзлэг хийж, хөлөг онгоцнуудыг зогсоож байх юм.

Сөргөлдөөний үед хориотой бүсээр зарласан хамгийн ойрын бүслэлтийн бүс нь Хятадын орчмын тэнгисүүдэд үйлчилнэ. Энэ бүсэд явж байгаа аливаа хөлөг онгоцнуудыг устгах болно. Ингэхдээ тэднийг шалгах болон аль улсынх болохыг нь тогтоох  аливаа арга хэмжээнүүдийг авахгуй. Хамгийн ойрын бүслэлтийн бүс нь голдуу АНУ болон Японы усан доорхи шумбагч онгоцнуудаар хангагдах болно.

Америкийн шинжээчийн үзэж байгаагаар, Орос улсын тус улсыг дэмжих зөвшөөрөл нь бүслэлтийн улс төрийн чухал амжилт гэж үзэж байна. Үүнийг авах нь амаргүй зүйл. Хятадын хамтын ажиллагаатай бусад жижиг орнуудаас ялгаатай нь, Орос улсыг БНХАУ- ын бүслэлтэнд улс төрийн хатуу дарамт шахалт үзүүлэх юм уу, цэргийн хүч хэрэглэхийг шаардахад бүслэлтэнд нэгдэх боломжгүй юм. Учир нь тус улс өөрөө хүчтэй цөмийн чадавхитай. Тухайн тохиолдолд Орос улс хятадын эсрэг эвсэлд нэгдэх нь бүтэхгүй харагдах бөгөөд, ингэхдээ хэрвээ Москва нь Хятадын өмнө айдасаа дарч чадвал ийм ирээдүй байж болохыг үгүйсгэхгүй гэж Мирски хүлээн зөвшөөрчээ.

Чадавхитай заналхийллүүдийг Хятадын тэнгисийн харилцаа холбоонд чухлыг тооцохдоо, Хятад улс ОХУ-аас шинэ шумбагч онгоцнуудыг худалдаж авах сонирхолтой байгаа нь ойлгомжтой. Шумбагч онгоцнууд нь хятадын флотын алсын бүслэлтийн бүсэд гадны хүчнүүдэд цохилт өгөх боломжтой цөөн хэдэн хэрэгсэлийн хэсэг нь байх юм. Түүнчлэн, хятадын усан доорх флот БНХАУ-ыг бүслэлтийн хариуд бүс нутагт америкийн холбоотнуудын эсрэг ижил маягаар хариу цохилт өгөх үйл ажиллагаа явуулах боломжтой гэж Василий Кашин цохон тэмдэглэж байна.

Энэ утгаараа орос-хятадын стратегийн түншлэл нь манай хоёр орнуудын хувьд онцгой ач холбогдолтой болж байна. Орос, Хятадыг холбох тээврийн дэд бүтцийг өргөжүүлэх нь хоёр орны үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх чухал нөхцөл болж байгаа бөгөөд АНУ ын болон тэдний холбоотнуудын зүгээс аливаа хоригууд юм уу, бүслэлтүүдийн найдвартай хамгаалалт болж байна. Энд хамтарсан худалдаа-эдийн засгийн төслүүд нь түр зуурын ашигаас гадна стратегийн чухал бүрдүүлэгч болж байна гэдгийг ойлгох нь чухал юм. Ялангуяа манай хоер орны одоогийн онцгой харилцааны шинж Орос улс болон БНХАУ-ыг америкийн дарангуйлагчийн оролдлогоос тодорхой хэмжээгээр хамгаалж байна.