Москвагийн олон улсын «Шереметьево» нисэх онгоцны буудал бол үйлчилгээний чанараар Европын шилдэг буудал гэж Олон улсын нисэх онгоцны буудлуудын зөвлөл үзсэн байна. Зорчигчдын тоо үргэлж өсөн нэмэгдэж байгаа боловч нисэх онгоцны буудлын ажилтнууд үйлчилгээг өндөр түвшинд байлгаж байна гэж тус зөвлеөлийн Европын хэлтсийн тэргүүн Оливье Янковек тэмдэглэв.

Airport Service Quality рейтинг бол нисэх онгоцны буудалд зорчигчдод үзүүлэх үйлчилгээний чанарыг тодорхойлох нэр хүндтэй хөтөлбөрийн нэг юм. Дэлхийн 50 орны 250 нисэх онгоцны буудал түүнд нэгдсэн хийгээд зорчигчид үнэлгээг өөрснөө өгдөг. Сүүлийн жилүүдэд «Шереметьево» нисэх онгоцны буудал дэд бүтцээ сайжруулах талаар гайхамшигтай ажил хийсэн гэж Оливье Янковек нисэх онгоцны буудлын ажилтнуудын үйл ажиллагааг дүгнэв. «Шереметьево» нисэх онгоцны буудлын хэвлэлийн албаны удирдагч Роман Генис Олон улсын нисэх онгоцны буудлуудын зөвлөлийн шийдвэрийг тайлбарлан хэлэхдээ

«2007 онд бид Европт үйлчилгээний чанараар 2015 он гэхэд шилдэг нисэх онгоцны буудал болох зорилго тавьсан. Эхний үед маш хэцүү байсан. 2006-2007 онд нисэх онгоцны буудал ямар байсныг бид санаж байна. Тэр үед орчин цагийн терминал ба Москватай төмөр замын харилцаагүй байсан юм. Үнэн чанартаа нисэх онгоц сул дорой байдалд орсон билээ. Сүүлийн зургаан жилд түүнд 1,6 тэрбум доллар төсвөллөө. Түүнээс гадна улсаас нисэх онгоцны буудлын дэд бүтцэд нэлээд их хэмжээний хөрөнгө гаргасан» гэв.

2006 онд «Шереметьево» хоёрхон терминалтай байсан бол одоо тэдгээрийн тоо зургаад хүрсэн. Нөр их ажил хийсэн гэж оросын шинжээчид үзэж байгаа боловч гадаадынхаас даруухан үнэлгээ өгч байна. Амжилт гаргасан ч шийдвэрлээгүй асуудал олон. Гэвч хандлага гол зүйл болсон гэж шинжээчид тэмдэглэв.

Оросын иргэний нисэх хүчин давшингүй хөгжиж байна.Нисэх онгоцны компанийн сүлжээ өргөжиж, үйлчилгээ сайжирч байна. Тээвэрлэгчид нисэх онгоцны паркыг шинэчилж байна. ОХУ-ын Улсын думын тээврийн хорооны шинжээч Роман Гусаров хэлэхдээ

«Трансаэро» нисэх онгоцны компани нислэгийн аюулгүй байдлаар, «Аэрофлот» үйлчилгээний чанараар нилээд дээгүүр байр эзлэж байна. «Шереметьево» нисэх онгоцны буудал европын брендтэй (нэр тэмдэг) болсон. Миний бодоход энэ хандлага хэвээр хадгалагдана. Эдүгээ Орос улсын олонхи нисэх онгоцны буудал давшингүй хөгжиж байна» гэв.

Оросын тээвэрлэгч, нисэх онгоцны буудлуудын гол зорилт үйлчилгээ төдийгүй нислэгийн аюулгүй байдлыг хангах талаар тэргүүлэхэд оршино. Энэ нь иргэний нисэх хүчний хувьд нэн чухал үзүүлэлт юм гэж Роман Гусаров онцлон хэллээ.