Хятадын Ханчжоу хотын эрх баригчид европчуудын дунд анх удаагаа энэ хотыг тодорхой дүрслэн бичсэн XIII зууны италийн тойрон аялагч “Марко Пологийн” аялалыг шинээр давтагчийг эрэлхийлж байна. Хотын даргын газраас уралдаан явуулах болсон тухай зарласан бөгөөд ялагчид 40 мянган еврогийн цалин өгөх аж.

Уралдааны ялагч чухамдаа 15 хотоор аялаж жуулчины үүрэг гүйцэтгэх юм. Түүний үүрэг нь Ханчжоу хотын тухай богино дүрс бичлэг хийх ёстой болон тус хотын имижийг өргөхөд оршиж байгаа аж.

Энэ зорилгыг биелүүлэхийн тулд эрэгтэйчүүдийн адил эмэгтэйчүүд ч хүчээ сорьих боломжтой. Жуулчныг Хятадад хориотой Facebook -ээр хайх ажээ.

Марко Пологийн аялалын тухай тэмдэглэлүүд 1298 онд гарсан . Энэ зохиолд Венецын худалдаачин Азиар, тухайлбал, Хятадаар явсан өөрийн аялалаа дэлгэрэнгүй бичсэн байдаг. Поло Ханчжоуг “дэлхийн хамгийн сайхан хот” нэг гэж нэрлэсэн байдаг.

Уг ном европынхныг Азийн тухай төсөөлөл олж авахад нь маш их нөлөө үзүүлсэн байна. Зарим түүхчид тэр үед монголчуудын засаглал дор байсан Хятадад Поло очсоныг огт үгүйсгэдэг байна.