Оросын эрдэмтэд 50 хэмийн тэсгэм хүйтэнд амархан асах боломжтой шаталтын хөдөлгүүрийг асаах лазерын системийг боловсруулав. Шинэ төхөөрөмж нь түлшийг хэмнэх бөгөөд үйлдвэрлэхэд хямд тусна. Лазерын лааны практик туршилтуудыг болон хэрэгжилтүүдийг оны эцсээр дуусгахаар төлөвлөж байна. Нижний Новгород хотын эрдэмтэд бүх судалгаануудад ердөө 3300 доллар зарцуулжээ. Судалгааны ажил гадаадын үйлдвэрлэгчдийн сонирхолыг маш их татаж байна.