Ойрын 20 жилд хүн төрөлхтөн сансрын хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхгүй бол дэлхийн геостанционарын тойрог замыг алдаж мэднэ гэж Оросын сансрын агентлагийн тэргүүн Владимир Поповкин мэдэгдэв.Эдүгээ сансрын аппарат сансрын хаягдалтай мөргөлдөх аюул тулгарсан гэж тэрээр тэмдэглэв. Поповкины хэлснээр урьд бараг 1 см биет таван жилд нэг удаа мөргөлдөж болзошгүй гэж үзэж байсан бол одоо 1,1-2 жилд мөргөлдөж мэднэ. Хиймэл дагуулын ачаалал болон биелүүлж байгаа зорилтыг харгалзвал түүнийг алдаснаар ноцтой асуудал үүсэх юм гэж Поповкин онцлов. Дэлхийг тойрсон сансрын хог хаягдал сансар луу өөр ямар ч багаж явуулахгүй байсан ч нэмэгдэх онцлогтой гэж Оросын сансрын агентлагийн тэргүүн Владимир Поповкин мэдээлжээ.