Манай эринд 300 нас наслаж мэдэх анхны хүн дэлхийд бий болсон гэж америкийн дээд зэргийн технологийн CISCO компанийн тэргүүлэх ирээдүй судлаач Дэйв Эванс үзэж байна. Анагаах ухаан хүний өдөр дутмын ахуйн байдалд улам нэвтрэч байгаа учир тэрээр ийнхүү тааварласан гэж «Оросын дуу хоолой»-д ирээд байгаа хэвлэлийн тоймд өгүүлжээ.

Орчин цагийн анагаах ухааны түвшин хүний эрүүл мэндийг өдөр шөнөгүй тасралтгүй шалгаж үзэх боломж олгож байна. Энэ нь эмчэд биеэ байн байн үзүүлэхээс илүү үр ашигтай. Үүний ачаар дундаж наслалт нэлээд нэмэгдэнэ гэж Эванс үзэж байна. Эмнэлгийн багаж жишээ нь зүрхний ажиллагааг урамшуулах оюуны төхөөрөг эмч нарт мэдээлэл уламжилж мэднэ. Мэдээллийн түвшин тухайлбал генетикийн хувийн кодын судлал анагаах арга барилыг хүн болгоны онцлогт тохируулж, урьдынхаас нэлээд эрт лавтай онош тавих боломж олгох юм.