БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун өмнөд солонгосын хилээс холгүй их бууны сургуульд байлцсан гэж Умард Солонгосын Төв цахилгаан агентлагаас (KCNA) тараасан мэдээлэлд өгүүлжээ. Өмнөд Солонгосын ХМХ уламжилснаар өмнөд солонгосын Енпхендо, Пэннендо арлуудыг буудах сургууль хийжээ.

Өнгөрсөн долоо хоногт БНАСАУ Өмнөд Солонгостой гал зогсоох тухай бүх хэлэлцээрийг хүчингүй болгов. Солонгосын хойгийн байдал даамжарвал Пхеньян юуны түрүүнд өмнөд солонгосын Пэннендо аралд цохилт өгнө гэж БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун мэдэгджээ.