Гадаад орнуудаас сирийн сөрөг хүчнийг зэвсэглэж байгаа нь олон улсын эрх зуйн хэм хэмжээнд харшласан хийгээд сирийн ард түмэн л өнөөгийн ерөнхийлөгч Башар Асадын хувь заяаг шийдвэрлэх ёстой гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Их Британийн ГХ-ын сайд Уильям Хейгтэй хийсэн хэлэлцээнийхээ дүнгээр мэдэгдэв. Оросын сайд өрнөдийн түншүүдэд хандан эрх баригчидтай хэлэлцээ хийх сөрөг хүчний төлөөлөгчдийг бүрдүүлэхэд туслахыг уриалав. Сөрөг хүчин цуст ажиллагааг зогсоохыг үнэхээр эрмэлзэж байгаа бол урьдчилан болзол тавихаас татгалзах хэрэгтэй гэж Лавров онцлов. Өнөөгийн дэглэмийг сольж, Асадыг огцоруулах нь шилжилтийн үйл явцыг эхлүүлэх болзол гэж өрнөдийн орнууд үзэж байна.