34 дэх багийн гишүүд Олон улсын сансрын станцад ажиллаж дуусч байна. Оросын Олег Новицкий, Евгений Тарелкин, америкийн Кевин Форд нар дэлхийд «Союз ТМА-06М» сансрын хөлгөөр буцах гэж байна. Урд шөнө тэд командлалыг уламжлах тухай баримт бичигт гарын үсэг зурав. Канадын сансрын агентлагийн төлөөлөгч Крис Хадфилд нислэгийн түүхэнд анх удаа ОУСС-ын багийн дарга болсон гэж Оросын сансрын агентлагийн мэдээлэлд өгүүлжээ.

«Союз ТМА-06М» сансрын хөлгийг ОУСС-аас салгасны дараа 35 дахь багийн гишүүд ажиллаж эхлэнэ. Нислэгийг удирдах төвийн баллистик албаны урьдчилан тооцоолсноор «Союз» сансрын хөлгийг баасан гаригт Гринвичийн цагаар 0:30 салгах тухай «Интерфакс» агентлаг мэдээлэв.

Багийн дарга Крис Хадфилд болон Оросын сансрын агентлагийн төлөөлөгч хөлгийн инженер Роман Романенко,НАСА-гийн Томас Машберн нар бүрэлдэхүүнд нь орсон 35 дахь баг ОУСС-д цаашид ажиллана.