Орос улс 2014 онд эвслийн цэргийг Афганистанаас гаргаснаас хойш өөрийн ба түншүүдийнхээ аюулгүй байдлыг хангах хэдэн арга хэмжээ авах тухай ОХУ-ын БХ-ын сайд Сергей Шойгу Лондонд Британийн БХЯ-ны тэргүүн Филип Хэммондтэй хийсэн хэлэлцээний дүнгээр мэдэгдэв. Афганистаны сэдвийг ялангуяа 2014 оноос хойшхи тус улсын байдлыг цаашид хэлэлцэх хэрэгтэй гэж Оросын сайд онцлов. Хоёр тал НАТО ба Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын гишүүн орнуудын сайд нарын бага хурлын хүрээнд яриа хэлэлцээг үргэлжлүүлэхээр тохиролцсон гэж Шойгу тэмдэглэв.

«Бид зөв зохистой оновчтой яриа хэлэлцээ хийхийг сонирхож байна» гэж Шойгу онцлов. Тэрээр «аюулгүй байдлыг хангах олон улсын хүчнийг цагт нь гаргаж байна уу?» гэсэн асуултад хариулахдаа «Үлдсэн хоёр жилд Афганистаны зэвсэгт хүчнийг бэлтгэн зэвсэглэж, тэд улс даяар ялангуяа бидний сонирхож байгаа хойд бүс нутагт зохих ажиллагаа явуулвал мөн арга хэмжээг цаг үеэ олсон хэмээн үзэж болно» гэв.