Өчигдөр кардиналуудын сонгуулийн үр дүнд Аргентины 76 настай иезуит эрдэмтэн Хорхе Марио Берголио Ромын католик сүм хийдийн Франциск нэртэй тэргүүн болов. Тэрээр түүхэнд анх удаа Америк гаралтай Ромын Пап хийгээд 1000 гаруй жилд европынх биш анхны Пап болсон юм.

Берголио кардиналуудын 5 дахь санал хураалтын үр дүнд сонгох төлөөлөгчдийн гуравны хоёр хувийн санал авсан тухай өнөөдөр британийн «Файнэншл таймс» сонинд бичжээ. Сонгох төлөөлөгчдийн тэргүүн дээгүүр албан тушаалтай кардинал Жан-Луи Торан шинэ Папыг Пётр гэгээний сүмийн тагтан дээр гаргаж «бид Паптай болсон» гэж латин хэлээр өгүүлээд шинэ Пап Франциск нэртэй гэжээ.

Пётр гэгээний талбайд цугларсан олон мянган католик шашинтан шинэ Папад мэндчилгээ дэвшүүлэв. Франциск Пап ХУ1 Бенедиктийн төлөө залбирахыг цугларагсдад уриалж, маань уншив. Түүнчлэн тэрээр католик шашинтнуудад хандан нөхөрлөл, хайр, шашин шүтлэгийн замаар замнахыг уриалжээ. Өчигдөр Франциск ХУ1 Бенедикттэй утсаар ярилцав. Тэд хэдэн өдрийн дараа уулзах тухай Папын өргөөний шадар мэдээллээ.

Гэрэл зураг