Өнөөдөр Бээжинд БХАТХ-ын чуулган Ли Юаньчаог БНХАУ-ын дэд даргаар сонгосон тухай «Интерфакс» агентлаг мэдээллээ. Саяхан болтол тэрээр ХКН-ын ТХ-ны зохион зааварлах хэлтсийн эрхлэгч байсан юм. Мөн хуралдаан дээр БНХАУ-ын даргааар сонгогдсон Си Зиньпин Ли Юаньчаог дэд даргын албан тушаалд дэвшүүлсэн гэж орон нутгийн ажиглагчид үзэж байна.

Зохион зааварлах хэлтэс бол ХКН-ын ТХ-ны нарийн бичгийн дарга нарын газрын төв, хөдөөгийн намын байгууллагуудын боловсон хүчний асуудлын шийдвэрийг хариуцах байгууллага юм. 2012 оны 11-р сард ХКН-ын ХУ111 их хурлаас Ли Юаньчаог ХКН-ын ТХ-ны УТТ-ны гишүүнээр сонгосон билээ.