Өнөөдөр БХАТХ-ын чуулган ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Си Зинпинийг БНХАУ-ын даргаар сонгосон тухай Бээжинд хууль тогтоох дээд байгууллага- БХАТХ-ын энэ удаагийн чуулганы дарга Ли Юньшань зарлан мэдээлэв.

БНХАУ-ын даргын алба хаших Си Зиньпин олон зорилтыг биелүүлэх ёстой. Юуны түрүүнд тэрээр БНХАУ-ын шинэ засгийн газартай хамт дэлхийд АНУ-ын дараа хоёрт орсон эдийн засгийнхаа хөгжлийг шинэчлэн ахиулах ёстой. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн өнөөгийн дэд ерөнхий сайд Ли Кэзян шинэ засгийн газрыг тэргүүлэх бололтой.

Авилгалтай тэмцэх, сахилга батыг бэхжүүлэх нь дотоод улс төрийн зорилт гэж Си Зиньпин 11-р сард ХКН-ын их хурлын дүнгээр хэлсэн билээ. Түүнээс гадна нийгмийн давхрагуудын ялгааг арилгах хэрэгтэй. Гадаад улс төрийн зорилтуудын тухайд гэвэл ойрын үед Хятад тэнгисийн гүрэн улс болж хувирах зорилт тавьжээ.

Си Зиньпин энэ сарын 2 дахь хагаст ОХУ-д айлчилна. Энэ нь БНХАУ-ын даргын хувьд түүний гадаадад хийх анхны айлчлал болно. Москва,Бээжин хоёр хэлэлцээ хийж, оросын байгалийн хийг Хятад улсад нийлүүлэх тухай гэрээ байгуулах бололтой. Энэ гэрээ хоёр орны эдийн засгийн харилцааны цашдын хөгжлийг ихээхэн тодорхойлох юм. Сүүлийн үед хоёр орны хэлхээ холбоо олон улсын харилцааны хүрээнд өндөр түвшинд гарсан тухай ОХУ, БНХАУ-ын удирдагчид нэг бус удаа мэдэгдсэн юм.

Энэ сарын сүүлээр Си Зиньпин Өмнөд Африкт БОЭХӨ бүлгийн (Бразили, Орос, Энэтхэг, Хятад, ӨАБНУ) дээд хэмжээний уулзалтад оролцох юм.