Орос улс, Их Британий ГХЯ, БХЯ-ны тэргүүн нар буюу “Их наймын” болоод “Их хорийн “ одоогийн тэргүүлэгч нар нь Лондонд хоёр улсын хооронд урьд өмнө болж байгаагүй “хоёр нэмэх хоёр” хэмжээний уулзалтыг эхлүүлээд байна. Энэ тухай “Оросын дуу хоолой” радиогийн сурвалжлагчид британий гадаад хэргийн яамнаас уламжилжээ. Талууд олон улсын болон хоёр талын харилцааны бүхий л асуудлуудаар ярилцаж байна. Оросын төлөөлөгчдийг ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров болон БХЯ-ны тэргүүн Сергей Шойгу нар тэргүүлж байна. Британий төлөөлөгчдийг ГХЯ-ны тэргүүн Уильям Хейг болон БХЯ-ны сайд Филипп Хаммонд нар тэргүүлж байна. Уулзалт хаалттай хаалгана цаана явагдаж байна. Үүний дараа хамтарсан хэвлэлийн бага хурал явуулахаар төлөвлөжээ. Өмнө нь Орос улс “хоёр нэмэх хоёр “ хэмжээнд Франц, Итали, АНУ-тай яриа хэлэлцээр явуулж байсан.