Орос улс 2020-2030 онуудад аюул учруулж болзошгүй солирыг устгах зорилгоор хүнд болон хэт хүнд ангиллын цөмийн цэнэглэгч тээгч –пуужин бүтээнэ. Энэ тухай орос улсын ”Энергия” сансрын пуужин корпорацын ерөнхийлөгч Виталий Лопота мэдэгдэв. Түүний ярьснаар, тус корпорац 2020 он гэхэд 70 тонн, 2025-2030 онуудад ачаа тээвэрлэх 70 тонн гаруй хүчин чадалтай пуужингуудыг бүтээх магадлалтай аж. Тэрээр АНУ 2017 он гэхэд 70 тонн өргөх хүчтэй пуужинг бүтээх ажилдаа ороод байгаа гэж хэллээ. Тэгвэл оросын сансрын хөтөлбөрт хэт хүнд тээгчдийг бүтээх зорилго үгүй, бөгөөд “бидэнд хүчтэй болон хэт хүчтэй хөдөлгүүрүүд бий, гэхдээ эдгээр нь бидэнд эрэлт хэрэгцээгүй “ гэжээ.