Орос, Герман, Швейцари, Их Британи улсуудын эрдэмтэд Байгаль нуурын ёроолоос нэг сая жилийн өмнө Төв Азийн цаг уур хэрхэн яаж өөрчлөгдсөн хариуг олохоор хайж байна. Судлаачид дэлхийн хамгийн гүнзгий нуурын хөрсний дээжийг авч, анхны таамагуудыг дэвшүүлж байна.

Судлаачид тусгай төхөөрөмжөөр Байгаль нуурын ёроолын хөрснөөс дээж авч байна. Эдгээр дээжүүд нь өвөрмөц архив юм. Мэргэжилтэнүүдийн ярьж байгаагаар, тэдгээр нь Төв Азийн бүхий л түүхийг хадгалж байж мэдэх аж. Тэдгээрт хүчтэй газар хөдлөлтүүдээс аваад биологийн төрлүүдийн үүсэл ч нарийн тусгагдсан байж болох юм. Гүний дээжинээс хэдэн мянган жилийн өмнө байсан ургамлуудыг ч тодорхойлж болох аж.

Байгаль нуурын гүний хөрс нь хэдэн сая жилийн турш хуримтлагдсан долоон км зузаантай. Орос, Швейцари, Германы эрдэмтэд цаг уур хэрхэн өөрөчлөгдсөнийг ойлгохыг оролдож байна.

Бас нэгэн бүлэг Байгалийн усыг судлаж байна. Английн их сургуулийн залуу эрдэмтэд давхарга бүрээс ээлжлэн дээж авч байна. Тэд температурыг тэмдэглэж, хиймийн болон биологийн бүтцүүдийг, тэр ч бүү хэл усны гэрэлтүүлгийг тогтоож байна.

Тэдэнд маш их тооны амьд биетүүд амьдардаг усны тухай бүх мэдээлэл шаардлагатай байна. Эндхийн усанд бичил биетүүдээс гадна цэнгэг усны далайн хав хүртэл байдаг. “Бид гэртээ жижиг нуурууд дээр ажилладаг, харин энд маш том ажил хийх ёстой болоод байна” гэж британий биологич Сьюзен Макгауэн ярьж байна. Байгаль нуурын ус гайхамшигтай хосгүй шинж чанартай байдаг. 1,5 метрийн гүнтэй усанд гэхэд л маш их хүчилтөрөгч байдаг.

Байгаль нуур жилээс жилд судлаачдын сонирхолыг улам бүр татаж байна. Эндээс авсан дээжүүдийн талыг эрдэмтэд Эрхүү хотын холбогдох хүрээлэнгүүдэд шинжлэн судалдаг. Дараа нь бүх дээжүүдийг орондоо авч явж, тэнд илүү нарийвчилсан судалгаануудыг явуулдаг.