Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод тус улсын нутаг дэвсгэр дээр ураны уурхай, эзэмших болон  цөмийн хог хаягдалыг булшлахын эсрэг жалсаал болов. Уг жагсаалыг японы “Фукусима -1” АЦС дээр гарсан ослын хоёр жилийн ойд зориулан явуулжээ.“Ураныг бусад улсуудад экспортлоход худалдагч хог хаягдалыг буцаан авдаг ёстой. Энэ тухай эрчим хүчний тухай хуулинд дурьдсан байдаг. Үүнийг манай улс цөмийн полигон болж хувирна гэж ойлгох ёстой. Бид ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй байна “гэж цөмийн эрчим хүчний эсрэг хөдөлгөөний гишүүн Ариунболд мэдэгдэв.

Одоо Монгол улсын нутаг дэвсгэрт 75 мянган тонн ураны нөөц байгааг албан ёсоор хүлээн зөвшөөрөөд байна. Тэгвэл 1,3 сая тонн байгаа гэж таамаглаж байгаа юм байна.Монголын ураныг олон орон сонирхож байна. Монгол улсын ураны орд газрыг олборлох лицензийг дэлхийн уран олборлолтын лидер францийн “Арева” компани болон канад болоод хятадын нилээд компаниуд эзэмшиж байна.Хоёр жилийн өмнө Монгол улсад гурван түвшний боловсруулалт хийх орос-монголын “Дорнод-уран” хамтарсан компани байгуулагдсан. Ингэхдээ янз бүрийн шалтгаанаар ажилдаа орж эхлээгүй байна. Гэхдээ Монгол уранаа хараахан экспортод гаргаагүй байна.

Бусад улсуудын цөмийн түлшийг булшлах тухай асуудлын тухай гэвэл, тус улсад 2011 оны хавар Монгол улс болон АНУ-ын Засгийн газруудын хоорондын Монгол улсыг Японоос цөмийн ашигласан түлшийг булшлах тухай нууц яриа хэлэлцээрийн тухай мэдээлэл хэвлэлүүд дээр үзэгдсэн юм. Ингээд энэхүү мэдээлэл нийтийн хүртээл болсон даруй Монголд олон нийтийн эсэргүүцлийн давалгаан гарч эхэлсэн.

2011 оны зун Монгол улсад албан ёсны айлчлал хийсэн АНУ-ын дэд тэргүүн Байдены айлчлалын гол санаа ч үүнтэй холбоотой байсан юм. Эцэст нь Монголын засгийн газар болон ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ийм санаачилгуудаас татгалзахад хүрсэн. Ингэхдээ Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2011 онд өгсөн нэгэн ярилцлагадаа, одоогийн байдлаар монголын удирдлага тус улсын нутаг дэвсгэр дээр цөмийн хаягдлыг хадгалахаас татгалзаж байна. Гэхдээ цаашид энэхүү асуудалыг эргэж үзнэ гэж мэдэгдсэн.

Монгол улс цөмийн хаягдлыг булшлахад нилээд сонирхолтой байх шалтгаанууд бий гэж улс төр судлаач Владимир Родионов үзэж байна. «Нэгдүгээр шалтгаан бол хаягдлыг булшлахад төлбөртэй. Хоёрдугаарт, цөмийн түлшний хаягдлыг эрчим хүч гаргахад боловсруулах болон дахин боловсруулах боломжтой. Монгол улсад сүүлийн жилүүдэд эрчим хүч гаргаж авах тулгамдсан асуудал болоод байгаа. Тус улсад уул уурхайн салбар хүчтэй хөгжиж байгаа, тэгвэл энэ салбар нь маш их эрчим хүч зарцуулдаг.

Монгол улсын эрчим хүчний гол хэсгийг импортоор авдаг, тухайлбал, Орос улсаас. Тус улс энэхүү хараат байдлаа өөрийн нөөцөөр шийдвэрлэх гэж дээд зэргээр эрмэлзэж буй юм. Ийм нөөцүүдийн нэг нь цөмийн эрчим хүч. 2008 онд “Росатомын” тэргүүн Кириенко Монгол улсад жижиг болон дунд АЦС-уудыг барьж байгуулах саналыг тавьж байсан» гэж Владимир Родионов хэллээ.

Орчин үед цөмийн ашигласан түлшийг булшлах болон боловсруулах технологиуд нь аюулгүй байдлыг хангах чадвартай гэж Москвагийн инженер-физикийн дээд сургуулийн дэргэдэх Үндэсний цөмийн их сургуулийн Даяаршлын цөмийн аюулгүй байдлын хүрээлэнгийн захирал Александр Агапов тэмдэглээд

«Дэлхийд цөмийн ашигласан  түлшний хаягдалтай холбоотой үндсэн хоёр тогтолцоо байдаг . Энэ нь булшлах болон дахин боловсруулалт. Аж үйлдвэрийн хүрээний боловсруулалтыг Орос улс болон АНУ-д явуулдаг. АНУ нь хуримтлагдаад байгаа 60 мянга орчим тонн цөмийн хаягдлуудаа урьдын ийм аргаар шийдвэрлэхээр болоод байна. Харин даяаршлын цөмийн аюулгүй байдлын талаар ярих юм бол, чухамдаа дахин боловсруулалт хийх нь хамгийн найдвартай арга аж.

Тэгээд ч энэ нь дахин боловсруулсан хаягдалын 95 % ашиглах боломж өгч буй юм. Ингэхэд ердөө 5 хувь л цацраг идэвхит хаягдал болдог. Одоо үед цацраг идэвхитэй хог хаягдлуудыг устгах найдвартай аргууд бий болсон. Уул уурхайн олборлолтын үед газрын гүний 500 метрт хаягдлуудыг булшладаг, гэхдээ тэдгээр нь нэг сая жилийн дараа л хагас шингэж алга болох аж. Хог хаягдалын нилээд хэсэг нь 150-160 жилийн настай юм. Энэ нь богино үе, тэрчлэн газар дор хадгалах найдвартай техникийн аргууд ч бас бий» гэлээ.

Ашигласан цөмийн түлшийг найдвартай булшлах нь маш их мэдлэг шаардах бөгөөд өндөр технологиудыг сахих  сайн төслийг шаардана. Энэ бүгд нь Орос, Франц улсуудад бий. Энэ бүгд нь Монгол улсад хэрэгжих боломжтой. Ингэхдээ улс төрийн эр зориг хэрэгтэй байна. Харин энхийн атомыг хэрэгжүүлэхгүйгээр Монгол улс тойрч гарах болов уу.