Ойрын ирээдүйд нефтийн үнэ 2,5 дахин өснө гэж Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас /ЭЗХАХБ/ таамаг дэвшүүлжээ. Тэд 2020 онд хойд тэнгисийн Brent маркийн нэг баррель нефтийн үнэ 270 ам.долл.байх болно гэж тооцоолжээ. Одоо нэг баррель нефть нь 110 ам.долл.байна.

Нефтийн үнийн өсөлтийн шалтгаан нь Азийн эрэлт хэрэгцээ өссөнтэй холбоотой. Юуны түрүүнд, Хятад, Энэтхэг болон Индонези. ЭЗХАХБ-ын тэмдэглэж байгаагаар, өнгөрсөн долоо хоногт нефть болон хийн хэрэглэгчдийн хэрэглээний нийт хэмжээ хоёр дахин нэмэгдсэн бөгөөд цаашид нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.

Түүнчлэн нефтийн үнийн үсрэлт нь олборлолтын шийдвэрлэх асуудалтай холбоотой байж мэднэ. Шинэ орд газрууд нь өмнөхүүдээс нөөц багатай байна гэж олон улсын байгууллагуудын шинжээчид мэдэгдэж байна. Тэдгээрийн олборлолт нефтийн компаниудад нилээд өндөр өртгөөр тусч байна.

Өнөөг хүртэл нэг баррель нефтийн түүхэн дээд үнэ 150 ам. доллароос арай доогуур байсан. Энэ шалтгаанаар олон шинжээчид нефтийн үнийг 270 ам.долл. гэж арай ядан төсөөлж байна. Гэтэл оросын нефть-хийн тэргүүлэх салбарын “Газпромбанкны” шинжээч Александр Назаров ийм зүйл болж мэднэ гэж үзэж байна.

«Бид урт хугацааны таамагийн тухай ярьж байхад огцом өсөлт болзошгүйг үгүйсгэж болохгуй нь мэдээж хэрэг. Яагаад гэвэл, хэрвээ түр хугацааг арван жилээр /2003 он/ харьцуулж үзвэл, мэргэжилтэнүүдийн таамаглаж байгаа тийм ялгаа одоо хирнэ байгаа» гэж Александр Назаров хэллээ.

Эдийн засгийн хамтын ажиллагаа болон хөгжлийн байгууллагын дэвшүүлсэн таамаг нь олон улсын нэр хүндтэй бусад байгууллагуудын дүгнэлтүүдээс зөрөөтэй байна. Олон улсын эрчим хүчний агентлагийн уламжилснаар, 2020 онд нефтийн үнэ өсч, 120 ам.долл. болох аж. Түүнээс гадна оросын шинжээчдийн дүгнэлтүүд ч 270 ам.долл. доогуур байна. Ихэнхи нь ойрын 8 жил нефтийн үнэ огцом өсөхгүй гэж үзэж байна. Ингэхдээ түүхэн дээд хэмжээ шинэчлэгдэж магадгүй аж. Хөрөнгө оруулалтын “Велес Капитал “ компаний шинжээч Василий Танурков хэлэхдээ

«Юуны өмнө хөгжилтэй орнуудад нефтийн үнийн ямар түвшин эдийн засагт нь дарамт үзүүлж чадах вэ гэдэгт асуудлын гол оршиж байна. Тэгээд ч нефтийн үнийн өсөлтийн улмаас эдийн засгийн хөгжлийн удаашрал хаа сайгүй байх болно,ингэхдээ дан хөгжилтэй орнуудад ч биш юм. Тиймээс 270 ам.долл. нь нилээд ер бусын дүгнэлт мэтээр харагдаж байна. Бид нефтийн үнийг 2020 он гэхэд 200 ам.долл. хүргэнэ гэж үзэж байна» гэжээ.

Нөгөөтэйгүүр, АНУ-ын Эрчим хүчний яам нефтийн үнэ өсөхгүй бөгөөд 2020 он гэхэд одоогийн түвшинд байх болно гэж үзэж байна. Нефтийн хэрэглээ дэлхий дахинд өсөх болно гэдгийг тус байгууллага хүлээн зөвшөөрчээ. Гэхдээ санал нь пропорциор өсөх ёстой юм.