Google Интернет компани АНУ-ын эрх баригчидтай Street View сүлжээний хэрэглэгчдийн мэдээллийг хууль бусаар авсны улмаас 7 сая долларын торгууль төлөх тухай гэрээг байгуулав. 2010 онд Google компаний Street View сүлжээнд зориулан гэрэл зургууд бэлтгэдэг тусгай автомашинууд нь хэдэн жилийн турш хамгаалалтгүй Wi-Fi сүлжээнүүдээс хууль бусаар мэдээлэл цуглуулж байсан нь тодорхой болсон. Энэ нь АНУ-ын Холбооны харилцаа холбооны комиссийн мөрдөх ажлын нэг болоод байна. Америкийн 38 мужтай байгуулсан гэрээнд заасны дагуу энэхүү Интернет- аварга нь торгуулийн төлбөрөөс гадна 2008-2010 онуудад өөрийн утасгүй интернетийг байгуулах үед бий болсон цахим хаягууд, нууц үгнүүдийг нэгэн адил устгана.