Умард Солонгос улс харилцан дайтахгүй тухай гэрээнүүдээс гарсаны дараа Өмнөд Солонгосын хүнсний дэлгүүрүүдийн хүнсний нөөшилсөн бүтээгдэхүүний болон түргэн гурилтай шөлний эрэлт хэрэгцээ эрс өсөөд байна. Энэ тухай өнөөдөр өрнөдийн ХМХ-үүд уламжилжээ. Өмнөд солонгосын “Асан” хүрээлэн олон нийтийн дунд  санал асуулга явуулсан байна. Өмнөдийн оршин суугчдын 59 % умардтай дайн хийж болзошгүй гэж үзэж байгаа бөгөөд өмнөх жилүдээс өсчээ. 2010 онд тус улсын оршин суугчдын 40 хувь ийм бодолтой байсан бол 2012 онд 59 % хүрсэн аж.

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун энэ долоо хоногт хийсэн мэдэгдэлдээ, хэрвээ Солонгосын хойгийн сөргөлдөөн хурцадвал, Пхеньян юуны түрүүнд өмнөдийн Пэннендо арал дээр цохилт өгөх болно гэжээ.