АНУ-ын ерөнхийлөгчийн гэргий Мишель Обамагийн хувийн санхүүгийн талаарх мэдээллийг хакерууд нийтэлсэн баримтыг АНУ-ын төр засаг өчигдөр мөрдөн байцааж эхэлсэн байна гэж орон нутгийн ХМХ-үүд мэдээлсэн байна. Хакерууд мөн АНУ-ын дэд ерөнхийлөгч Жо Байдан, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон, Холбооны мөрдөн байцаах товчооны захирал Роберт Мюллер, АНУ-ын ерөнхий прокурор Эрик Холдер болон бусад өндөр албан тушаалын түшмэдүүд болон нэртэй хүмүүсийн хувийн чанартай мэдээллийг олон нийтэд ил болгосон байна.

Дээр дурдсан хүмүүсийн банкны картнаас нь хакерууд мөнгө хулгайлсан эсэх талаар мэдээлэл ирээгүй байна гэж Холбооны мөрдөн байцаах товчоо мэдээлжээ. Интернет дэх үг хэлэх эрх чөлөөний өдрийг өчигдөр 3-р сарын 12-нд дэлхий даяараа тэмдэглэсэн юм. Энэ удаа”хакерууд оросын цахим хаягуудыг ашигласан гэж” америкийн олон нийтийн ХМХ-үүдэд мэдээлсэн байна.

Хакеруудын хаяг дотор ЗХУ гэдгийг заасан “su” гэсэн домен байна, ийм хаягыг зөвлөлтөөс хойшхи орон зайд одоо хүртэл хэрэглэж байгаа гэсэн төр засгийн мэдээллийг ОНХМХ-үүд баталгаа болгон дурджээ. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама америкийн телевизийн Эй-Би-Си сувагт ярилцлага өгөхдөө тайван байлаа. “Энд гайхаад байх юм алга. Хакерууд байсаар байна, тэд асар их нөөц бололцоотой тэгэхлээр тэд хүссэн зүйлээ ольё л гэвэл олж таараа” гэж тэр хэлсэн байна.