Хятадын тухай романтик дүрслэлээ Африк тив сэгсрэн хаяж, Бээжинг өөрийнхөө өрсөлдөгчөө гэж үзэх ёстой гэж Нигери улсын ТБ-ны тэргүүн Ламидо Сануси бичсэн байна. “Нигери улс бол 160 сая хүнтэй африк тивийн жижигхэн улс, гэтэл өөрсдөө үйлдвэрлэж чадах барааг хятадаас асар их хөрөнгө заран имтортлон авч байна. Гэтэл хятадууд Нигери улсаас түүхий нефть зөөж байна гэж “Файнэншл таймс” сонинд нийтлүүлсэн өгүүлэлдээ санхүүч бичсэн байна.

Хар Африк даяар хятадууд эрдсийн нөөцийг эзэмших төслүүдээ тараагаад байна. Тэд дэд бүтэц бий болгож байна, гэхдээ өөрийнхөө ажиллах хүч болон тоног төхөөрөмжид зориулан байгуулж байгаа гэж Сануси бичсэн байна. Ийнхүү хятадууд манай түүхий эдийг уулгалан зөөж оронд нь өөрийнхөө үйлдвэрийн чанар муутай барааг өгч байна, энэ нь Их Британи улс өөрийн колон Энэтхэг улс, Африкийн улсуудад явуулж байсан үйл ажиллагаатай утга нэг юм гэж санхүүч тэмдэглэсэн байна.

Африкийн орнууд анхан шатны дэд бүтэцээ өөрсдөө байгуулах, тивийн зах зээлийг хөгжүүлэх тал руу баримжаалж, хятадын импортын махчин бодлоготой тэмцэх ёстой гэж Сануси бичсэн байна. Хятад улс манай тив дээр бусад улсуудын нэгэн адил өөрийнхөө ашиг сонирхолы үүднээс ажиллаж байгаа гэдгийг Африк тив ойлгох цаг нь болсон. “Романтик сэтгэлгээ, эдийн засгийн сэтгэлгээнд зайгаа тавьж өгөх болсон гэж” өгүүллийг зохиогч бичсэн байна.

Африк тивийг хөгжүүлж, африкийн аж үйлдвэрт хөрөнгө оруулж, африкчуудад ажлын орон тоо гаргаж өгсний төлөө хятадууд мөнгө олох боломжийг бүрдүүлэх нөхцөл дээр харилцан хамтын ажиллагаа бий болох ёстой. Энэ оны 3-р сарын сүүлчээр ӨАБНУ-д БРИКС-ийн орнуудын дээд хэмжээний уулзалт болохын өмнөхөн Сануссигийн тайлбар өгүүлэл “Файнэншл таймс” сонинд нийтлэгдсэн нь ихээхэн ач холбогдолтой боллоо.