Хил дамнасан “Амар мөрний эх” нэртэй нөөцийн газар байгуулах тухай Монгол улстай хийж байгаа хэлэлцээрийг ОХУ-ын засгийн газар баталлаа. “Амар мөрний эхийн өмнөд Забайкалын газар нутгийн болон биологийн төрөл зүйлийг хамгаалахын тулд энэ бүс нутагт нэгдсэн хилтэй улсуудын хамтарсан хүчин чармайлт шаардлагатай юм. Энэ зорилтыг биелүүлэх гол арга хэмжээ нь ОХУ-ын Сохондинийн улсын байгалын био мандалын дархан цаазат газар болон Монгол улсын “Онон-Балжийн” үндэсний парк багтсан “Амар мөрний эх” хил дамнасан нөөцийн газар байгуулах явдал юм гэж” баримт бичигт зассан байна.

Орос, Монгол улсуудын хамтарсан “Амар мөрний эх” хил дамнасан нөөцийн газар нь өмнөд Забайкалын биологын төрөл зүйлийг хадгалах нэмэлт боломжийг олгохоос гадна хоёр улсын хүрээлэн байгаа орчины салбар дахь хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх юм. Холбооны түвшингийн байгалын онцгой хамгаалалттай нутаг дэвсгэрүүдийг 2020 он хүртэл хөгжүүлэх системийн тухай Концепцийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний дагуу ОУ-ын Байгалын яам энэ баримт бичгийг бэлтгэсэн байна. Монгол улстай хэлэлцэж тохиролцсны дараа хэлэлцээрт гарын үсэг зурхыг ОХУ-ын Байгалын яаманд даалгасан байна.