ОУ-ын ТБ-ны шинэ тэргүүний суудалд дэвшүүлэх хүнийхээ нэрийг парламентаар батлуулахаар орууллаа гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр орой мэдэгдсэн байна. Энэ нэр дэвшигч нь ерөнхийлөгчийн эдийн засгийн туслах Эльвира Набиуллина байлаа. Өөрийнхөө сонголтын талаар Путин ТБ-ны одоогийн дарга Сергей Игнатьевт мэдээлсэн байна. Зургадугаар сарын сүүлчээр бүрэн эрхийн хугацаа нь дуусаж байгаа Игнатьев Набиуллинагийн хүсэлтээр түүний зөвлөхөөр үлдэхээр болсон байна. “Төв банк бол юуны өмнө манай төр улсын санхүүгийн системийн зохицуулагч, макро эдийн засгийн бодлогын томоохон институт билээ гэж” Путин хэлсэн байна. Набиуллина удаан хугацаанд эдийн засгийн хөгжлийн яамны сайд байсан, ерөнхийлөгчийн тамгын газар эдийн засгийн зохих хэсгийг тэргүүлж байсан гэж тэр сануулсан байна. Путин олон нийтэд өөр тайлбар хийгээгүй байна.