Дорнод Хятадын тэнгист дэх арлын талаар Хятад улстай маргаан хурцадаж байгаа үед аюулгүй байдал, батлан хамгаалахын салбарт харилцаа холбоогоо бэхжүүлэхийг Япон улс АСЕАН-ний орнуудад уриалж байна. Токиод болж байгаа Япон-АСЕАН бага хурал дээр тус улсын БХЯ-ны орлогч сайд Акинори Это өнөөдөр энэ тухай мэдэгдсэн байна. АНД-н бүс нутагт аюулгүй байдал, батлан хамгаалах асуудалд холбоотой өөр асуудлууд ч байгаа, жишээ нь Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн маргаантай асуудлууд байна гэж тэр тэмдэглэсэн байна.

АСЕАН-ний орнууд болон Япон улсын хооронд эдийн засгийн хамтын ажиллагаа улам цэцэглэн хөгжиж байгаа энэ үед бид аюулгүй байдал болон батлан хамгаалах салбарын хэлхээ холбоогоо бэхжүүлэх ажлаа үргэлжлүүлэх ёстой гэж Это хэлсэн байна. Вьетнам, Филиппин, Малайз, Бруней улсууд өөрийн нутаг гэж үзэж байгаа Өмнөд Хятадын тэнгис дэх Сиша буюу Параселийн, Наньша буюу Спратли арлуудын асуудлаар Хятад улс маргалдаж байгаа бөгөөд өөрийн эзэмшлийг тогтоохын тулд хүч хэрэглэж болзошгүй гэж АСЕАН-ний хэд хэдэн улс болгоомжилж байна. Дорнод Хятадын тэнгис дэх Сенкаку арлын талаар Япон, Хятад улсууд маргаан үүсгэснээс болж тус улсуудын хоёр талын харилцаа эрс муудсан юм.