Ойрхи Дорнод, Хойд Африкийн орнуудад “Арабын хавар” тогтворгүй байдал, эдийн засгийн хүндрэл, удирдлагын хямрал, хэт даврах болон америкийн эсрэг үзлүүдээс өөр өөдтэй юм авчирсангүй. АНУ-ын үндэсний тагнуулын газрын захирал Жеймс Клэппер орчин цагын аюул заналын тухай жил тутмын илтгэлдээ ингэж мэдэгдсэн байна. “Зарим нэгэн улс ардчилал тийш зохих алхам хийсэн боловч ихэнх улсад тодорхой бус засаглалгүй байдал, хүчирхийлэлийн давалгаа ноёрхож байна. Төрийн эрхийг барьж байгаа хүмүүсийн үлэбгэр байдал шашин болон угсаатан хоорондын мөргөлдөөнд хүргэж, лалын хэт даврагчдыг нээлттэй сонгуулийн гол өрсөлдөгчид болголоо.

Лалын хэт даврагчдын намынхан Египет, Тунис, Марокко улсуудад нөлөөгөө бэхжүүллээ гэж” илтгэлд өгүүлсэн байна. Төрийн эрхийг шилжүүлэх ажиллагаа амжилттай явагдсан улсууд ч нийгмийн нягтралд зохих хүндрэлтэй тулгарч, олон нийтийн болон нийгмийн зарим хэсгүүд зэрлэг байдалд орж байна. Энэ бүс нутгуудад америкийн эсрэг үзэл улам дэвэрч байгааг тэр онцлон тэмдэглэсэн байна. “Үүнээс болоод алан хядах ажиллагаатай тэмцэх салбарт ч эдгээр улсуудтай үр бүтээлтэй ажиллах боломжийг боогдуулж байна” гэж баримт бичигт дурдсан байна. Үндэсний тагнуулын газрын тэргүүний ноднин жилийн илтгэлд “арабын хавар”-аас болоод тус бүс нутагт тогтворгүй байдлын бүс нутаг бий болсныг хэт даврагчид өөрсдийн нөлөөгөө өргөжүүлэхэд ашигласан гэж бичиж байжээ.