Орос улсад ирж байгаа гадны жуулчдад хамгийн их санал болгодог зугаатай зүйл бол оросын халуун усны газар (орсоор баня) юм. Тэдний дундаас “утаат” халуун усны газар хамгийн онцлог юм. Энэ нь цэвэр орос бүтээл бөгөөд гадаадын төдийгүй оросуудын дунд маш их дэлгэрсэн юм.

“Утаат” халуун усны газар нь эрт дээр үеэс оросуудын дуртай газрын нэг. Энэ нь оросын ахуй болон соёлын салшгүй нэгэн хэсэг. Гэхдээ өнөөдөр ийм халуун усны газар зөвхөн Сибирийн бөглүү нутагт л байдаг юм.

“Утаат” халуун усны газар нь бусад төрлийн халуун усны газраас ялгаатай нь галын утаа гаргадаг яндангүй юм. Үүний улмаас халуун усны газрын дотор тал утаа тортогтой, хав хар болдог. Гэхдээ үүнээс айх хэрэггүй.

Одоо үед халуун усны газрыг эрт дээр үеийн адил дүнзээр барьдаг, ингэхдээ ямарч яндан гаргадаггүй. Тасалгааны дунд олон чулуу овоолон тавиад дор нь гал өрдөдөг. Галын утаа гадагшлаж хаалгаар гардаг. Үүний дүнд тортог хуримтлагдаж, халуун усны газрын дотор талыг ариутгаж, өөртөө бүх үнэрийг шингээдэг. Тортог нь арьснаас амархан ангижирдаг төдийгүй эрүүлжихэд нөлөөтэй.

Эрт дээр үеэс “утаат” халуун усны газрыг барьж байгуулахад маш энгийн бөгөөд хямд тусч байсан төдийгүй ашиглахад ч хялбар юм. Үүнд яндан /хоолой/ үгүйгээс дулаан гадагшилдаггүй, харин дотор ханаа дулаацуулж, дулаанаа барьдаг. Хамгийн тэсгэм хүйтэнд ч халуун усны газрыг галлахад төдийлөн их түлээ мод ордоггүй. Орос улсын зарим бүс нутгуудад “утаат” халуун усны газрыг газар дор байгуулдагаас газар дээрээс зөвхөн муудсан дээвэр болон дүнзүүд л харгаддаг байна. Энэ нь эдийн засгийн хувьд бүр ч илүү хэмнэлтэй.

“Утаат” халуун усны газрыг дулаацлуулья гэвэл, ердөө л 3-4 цаг л шаардагдана. Ингэхдээ утаат халуун усныхаа газрын хаалгыг нээж байгаад галлана, энэ үеэр угаартай утаа гадагшлана. Мод түлэгдэж дуусахад, чулуунууд улайссан байна. Ингээд хаалгаа богино хугацаагаар хаана, ингэхэд байшингийн хана хална. Чулуунуудын дэргэд гацуур модны мөчрүүдээ тавихад анхилуун үнэр гарна.

Өнөөдөр Орос улсын хотуудын иргэд тухтай ариун цэврийн өрөө болон шүршүүрт орох боломжтой байдаг. Хөдөөний иргэд өөрсдөө халуун усны газраа барьдаг. Тэдний барьдаг халуун усны газар бол “цагаан” халуун усны газар. Гэсэн хэдий ч Орос улсад уламжлалт халуун усны газрын зан үйлүүдийг үнэлэгчид цөөнгүй байдаг.

“Утаат” халуун усны газарт очихдоо хүмүүс оросын эртний уламжлалт ёс заншилтай танилцдаг. Тэгээд ч “утаат” халуун усны газарт дүнзний болон өвс ургамлын анхилуун үнэр ханхалдаг. Ийм халуун усны газарт орсоныхоо дараа халууцсан хүмүүс зун нь голын усанд шумбаж, өвөл нь цасаар биеэ үрдэг байна .