Малын гаралтай бүтээгдхүүний аюулгүй байдалд хяналт тавих олон улсын системд ОУ нэгдлээ. Малын халдварт өвчинтэй тэмцэх асуудал хариуцсан Олон улсын малын халдварт өвчинтэй тэмцэх товчооны \ОУМХӨТТ\ төлөөлөгчийн газар Москвад нээгдлээ. Малын гаралтай бүтээгдхүүний эргэлтийн талаарх дүрмийг боловсруулах нь энэ товчооны ажлын гол чиглэлүүдийн нэг юм.

Москвад төлөөлөгчийн газраа нээсэн явдлыг шинжээчид энэ салбар дахь маргаатнай асуудлуудыг зохицуулах үүднээс маш чухал алхам гэж үзэж байна. ОУМХӨТТ мал амьтны халдварт өчинтэй тэмцэх ажлыг 1924 оноос хойш гүйцэтгэж байгаа юм. Энэ байгууллага нь энэ салбар дахь олон улсын томоохон хянагч байгууллага юм гэж Дэйли Нюьс мэдээллийн агентлагын ерөнхий редактор Михаил Мищенко «Оросын дуу хоолой» радиод ярилцлага өгөхдөө ярьсан байна.

«Энэ байгууллага бүх дэлхийн мал эмнэлэгийн албадын үйл ажиллагааг зохицуулдаг юм. Мал амьтдын өвчинтэй хамтран тэмцэхэд таарч тохирох нэгдсэн зааварчилгааг тус байгууллага гаргадаг юм. Жишээ нь нэг улсад малын ямар нэг өвчнийг аюултай гэж үзэж ийм малыг худалдах, худалдаж авахгүй байхад нөгөө нэг улсад энэ өвчнийг аюулгүй гэж тооцдог иймэрхүү сөргөлдөөнтэй асуудлыг энэ товчоо шийдвэрлэх байх. Ер нь иймэрхүү үйл ажиллагааг зохицуулах асуудлын тухай ярьж байгаа юм. Жишээ нь  Блютанг буюу гэдэс дотор нь болон хэл нь өвчлөх хонины өвчин байна. Энэ өвчин Европт ихэд тархасан боловч ОУ-д ийм хонины махыг оруулахгүй байна» гэж тэр ярилаа.

Энэ товчооны төлөөлөгчийн газар ОУ-д нээгдсэн явдал иймэрхүү маргаатнай асуудлуудыг зохицуулах болно. Гэхдээ бүтээгдхүүний чанарт тавигдах шаардлага сулрана гэсэн үг биш гэж шинжээчид тэмдэглэж байна. Одоо ОУ-ын мал эмнэлэгийн албанд маргаантай нөхцөл байдалд өөрийн ашиг сонирхолоо бодитойгоор хамгаалах боломж нээгдэж байна. Мал эмнэлэгийн стандартуудыг тогтоохдоо нэгдмэл хандлагыг боловсруулах тухай одоо ярьж болно гэж Михаил Мищенко үзэж байна.

«Нэг талаас ОУ үхрийн махны импортлогч болж, нөгөө талаас шувууны махны томоохон экспортлогч болно гэсэн үг. Мэдээж хэрэг манай махан бүтээгдхүүнийг худалдан авч байгаа улсууд манай мал эмнэлэгийн систем, олон улсын системтэй уялдан зохицсон байхыг сонирхох болно» гэж тэр ярилаа.

Европоос Алс Дорнод хүрэх бүх нутаг дэвсгэр дээр мал эмнэлэгийн аюулгүй байдлын нэгдсэн талбарыг бий болгох нь ОУМХӨТТ-ны оросын хэсгийн стратегийн зорилго юм. Өлсгөлөнтэй тэмцэх явдал өнөөдөр олон улсын хамтын нийгэмлэгийн үндсэн зорилгуудын нэг гэж ОУМХӨТТ тайлбарлаж байна. Учир нь дэлхий дээр малын гаралтай бүтээгдхүүн хэрэглэдэг хүмүүс улам олон болж байгаа тул тэднийг чанартай аюулгүй бүтээгдхүүнээр хангах шаардлагатай билээ.